Wednesday, April 18, 2012

Монголын хосгүй бүтээлээс

Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн” өвд хадгалагдаж байгаа “Сундуйн жүд” хэмээх ном юм. “Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. “Сундуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.

Монгол улсын хамгийн жижиг ном: Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, 5,5х5,5 см



эх сурвалж: http://onlinereference.blog.gogo.mn

Monday, April 16, 2012

Сургалтанд хамрагдав.

2012.04.09-2012.04.11ний өдрүүдэд УБ хотод МУҮНС дээр болсон *Номын сан-Мэдээллийн технологи* сэдэвт 24 цагийн сургалтанд манай номын санчдаас 4 хүн хамрагдав. Явсан сургалтын талаар ном зүйч Д.Алтанчимэг, мэдээллийн ажилтан Э.Цэндсүрэн нар 2012.04.21ний өдөр байгууллагынхаа номын санч нарт 2 цагийн сургалт явуулахаар төлөвлөөд байна.

Monday, October 10, 2011

Хүүхдийн уншлагын танхим

2007 онд өргөтгөл хийж хүүхдийн уншлагын танхим, номын фондтой болсон. Одоогоор 1 номын санч өдрийн 8 цагаар уншлага үйлчилгээ явуулж байна. 15693 номын сан хөмрөгтэй, чөлөөт сонголтоор ном хэвлэлээр үйлчилдэг.

Хүүхдийн номын сангийн үйлчилгээ: 40 хүүхдийн суудалтай. Бага насны болон ерөнхий боловсролын хүүхдүүд карт нээлгэн үйлчлүүлдэг. Карт нь 1 жилийн хугацаатай 500 төгрөгөөр нээлгэнэ. Хүүхдүүд хүссэн номоо фондоос авч үйлчлүүлдэг.

Янз бүрийн лавлагааны материал хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулах тоглоом номуудаар уншлагын танхимаа тохижуулан баяжуулж ажиллаж байна.

Номын санч А.Гансүрэн

Friday, June 11, 2010

Өнөөгийн байдал

Аймгийн Төв номын сан нь одоо Захирал, Нягтлан бодогч, Номын санч-6, Мэдээллийн ажилтан-1, Үйлчлэгч-1, Жижүүр-2 гэсэн 12 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Насанд
хүрэгчдийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, Үндсэн фонд, Гэрээр ном олгох тасаг, Хэвлэлийн фонд, Иргэдийн хөгжил төв /интернэт төв/ гэсэн үндсэн тасаг танхимуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Зураг дээр: Арын эгнээний зүүн гар талаас:
Үндсэн фондын номын санч-Г.Цэндсүрэн
Уншлагын заалны номын санч-Б.Батчимэг
Нягтлан бодогч-Ц.Баярнэмэх
Номын сангийн захирал-Л.Цэнд-Аюуш
Уншлагын заалны номын санч-Б.Цэвэлмаа
Ном зүйч-Б.Эрдэнэтуяа
Гэрээр ном олгох тасгийн номын санч-Д.Алтанчимэг
Үйлчлэгч-Ш.Ганчимэг
Өвөр эгнээний зүүн гар талаас:
ИХТөвийн мэдээллийн ажилтан-Э.Цэндсүрэн
Хүүхдийн уншлагын танхимын номын санч-А.Гансүрэн
Уншлагын заалны номын санч-Г.Баттогтох

Түүхэн замнал

Манай төв номын сан нь БНМАУ-ын Соёлын яамны 1945 оны 02-р сарын 28ны өдрийн 28 тоот тушаалаар байгуулагдсан. Тэр үед номын сан нь Хүнсний комбинатын нэг өрөөнд 2 ширээ 10 хүний суудалтай байв. 1947 оны мэдээгээр 19 нэр төрлийн 517ш номтой, бүгд 401 хүн хамрагдаж байжээ. 1947 онд Аймгийн төвд-1, суманд-17, багт-1 номын сан ажиллаж байжээ.

Аймгийн Төв номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс:

1. Долгоржав - 1945
2. Осоржамаа /Дэлгэрэх/-1946
3. Р.Зандраа /Сайхандулаан/-1947
4. Д.Данзанваанчиг /Иххэт/ - 1957-1962
5. Аюур /Сайншанд/ - 1963-1971
6. Т.Саранням /Сэлэнгэ аймаг/-1971-1984
7. Ц.Доржханд /Сайншанд/ -1985-1987
8. Болормаа /Даланжаргалан/ - 1988
9. Дуламзав /Сайншанд/ - 1989
10. Л.Цэнд-Аюуш /Улаанбадрах/ - 1990 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Энэ блогын тухай

Энэ блогт зөвхөн Дорноговь аймгийн Нийтийн номын сангийн танилцуулга болон үйл ажиллагааг бичих болно.